Хэрэглэх Нөхцөл & Нууцлалын Бодлого

Хэрэглэх Нөхцөл

Caux Round Table Japan компани (Цаашид “CRT Japan”, “бид”, “манай”, эсвэл “бидэнд” гэх) Hello Ninja програмыг (цаашид “Үйлчилгээ”гэх) ажиллуулдаг. Энэхүү Хэрэглэх Нөхцөл (цаашид “Нөхцөл” гэх) нь бүх буюу хэсэг Үйлчилгээг хэрэглэх тухай манай нөхцөл нэр томъёоны талаарх мэдээллээр хангана. Манай Үйлчилгээг хэрэглэх Нөхцөлийг уншиж зөвшөөрнө үү.

1 дүгээр зүйл (Тодорхойлолт)

Дараах нь тус гэрээнд хэрэглэгдэх нөхцлүүдийн тодорхойлолт байна.

(1)CRT Japan, Бид、Манай, Бидэнд Caux Round Table Japan. Caux Round Table Japan нь бизнесээр дамжуулан нийгмийг улам чөлөөтэй, шударга, нээлттэй болгох зорилготой дэлхийн сүлжээний шилдэг компаниудын нэг юм. CRT Japan нь хүний эрхийг дээдлэх чиглэлээр корпораци болон иргэний нийгмийн санаачлагыг дэмжин ажилладаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд манай вэб хуудсаар зочилно уу. https://crt-japan.jp/en/
(2)Үйлчилгээ CRT Japan компаниас үзүүлж буй Hello Ninja болон бусад үйлчилгээ
(3)Агуулга Үйлчилгээний агуулга зорилго, тухайлбал бичвэр, дуу, зураг, бичлэг, програм хангамж, кодууд буюу Үйлчилгээнээс дамжуулж буй аливаа зурвас, мэдээлэл.
(4)Хэрэглэгч Манай Хэрэглэх Нөхцөлийг зөвшөөрч манай Үйлчилгээг хэрэглэж буй хүмүүс
(5)Бүртгэгдсэн хэрэглэгчид Манай Үйлчилгээний хэрэглэгчийн бүртгэлд бүртгүүлсэн хүмүүс
(6)Bluenumber Манай Үйлчилгээнд хэрэглэгч бүртгүүлэхэд 20 цифрээс бүтэх цор ганц ID код
(7)Нууц Үг Бүртгэгдсэн хэрэглэгчийн ID-г харгалзах цор ганц нууц бичээс
(8)Нийтлэх Бүртгэлтэй хэрэглэгчийн манай Үйлчилгээнд эсвэл манай Үйлчилгээгээр дамжуулан аливаа Агуулгыг нийтэлсэн болон харуулсан ажиллагаа
(9)Оноо Бүртгэгдсэн хэрэглэгчид CRT Japan-ийн тогтоосон онооны дүрмийн дагуу Үйлчилгээг ашиглан олж авсан манай Үйлчилгээнд ашиглаж болох ашиг (бэлэн мөнгөөр хэсэгчлэн эсвэл бүрэн хэмжээгээр солих боломжгүй)
(10)Хувийн мэдээлэл Хаяг, нэр, ажил мэргэжил, утасны дугаар гэх мэт хувь хүнийг тодорхойлох мэдээлэл (үүнд тодорхой хувь хүнийг бусад мэдээлэлтэй адилтгахад тухайн хүнийг амархан таних боломжтой мэдээлэл орно).
(11)Бүртгэгдсэн мэдээлэл Хэрэглэгч манай Үйлчилгээнд бүртгүүлэхдээ оруулсан мэдээлэл
(12)Оюуны өмч Хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинэ бүтээл, санаа, шинэ сортын ургамал, хийц, бүтээл болон бусад зүйлс (үүнд үйлдвэрлэлийн зориулалттай байгалийн хууль тогтоомж, байгалийн үзэгдлийг илрүүлсэн буюу нээсэн), барааны тэмдэг, худалдааны нэр болон бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бүтээгдэхүүн үйлчилгээ гэж заасан бусад зүйлс, арилжааны нууц болон бизнесийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй бусад техникийн болон бизнесийн мэдээлэл
(13)Оюуны өмчийн эрх Патентийн эрх, ашигтай загварын эрх, өсгөвөрийн эрх, аж үйлдвэрийн эрх, зохиогчийн эрх, барааны тэмдгийн эрх болон бусад хууль тогтоомжоор тогтоосон оюуны өмчийн эрх буюу хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолтой холбоотой эрх
2 дугаар зүйл (Манай Үүрэг ба Байр Суурь)
2.1 CRT Japan нь хэрэглэгчид өөрийн ажлын компаниуд, холбогдох ажилд зуучлах агентлагууд, дэмжлэг үзүүлэх гуравдагч байгууллагуудтай харилцахад дэмжлэг үзүүлэх програмаар хангадаг. Бид сэдэвчилсэн мэдээлэл цуглуулдаг боловч биднээс илгээсэн/бидэнд илгээсэн зурвасуудаас бусад зүйлст оролцоогүй.
2.2 Тухайн Хэрэглэгч өөрийн эрсдэлийг хариуцан Үйлчилгээний хэрэглээг зөвшөөрнө.

3 дугаар зүйл (Үйлчилгээний Агуулга)
3.1 Hello Ninja дээр CRT Japan нь хэрэглэгчид ажлын цагаа тэмдэглэх, амралт авах хүсэлт гаргах, ажлын компани, ажилд зуучлах агентлагууд (жишээлбэл, удирдах компани, Техникийн Дагалдан Дадлагажигч нарын илгээгч компани) гуравдагч дэмжих байгууллагууд руу зурвас илгээх, тэднээс зурвас хүлээн авах, судалгаанд хариулах, онцгой байдлын үед аюулгүй байдлыг баталгаажуулах, арга хэмжээний талаар мэдээлэл авах боломжийг олгох Үйлчилгээг Хэрэглэгчид үзүүлдэг .
3.2 Бүртгэгдсэн хэрэглэгчид CRT Japan-аас тусад нь заасан “Онооны Дүрэм” -ийн дагуу Hello Ninja-ийн үзүүлж буй төрөл бүрийн Үйлчилгээг ашиглаж байгаа тохиолдолд оноогоор шагнуулж болно. Гэсэн хэдий ч бид ирээдүйд шагналыг ашиглах эрхийн баталгаа гаргахгүй бөгөөд өгсөн оноог хүчингүй болгож болно Оноо өгөх, ашиглахтай холбогдуулан Онооны Дүрмийг цаг хугацаанд нь мөрдөнө.
3.3 Hello Ninja нь Үйлчилгээгээ тасралтгүй сайжруулж, хэрэглэгчийн туршлагын санал хүсэлтийг үндэслэн аппликейшний хувилбарыг шинэчлэхийг зорьж байна. Хэрэглэгчид аппликейшн дээр Hello Ninja програмын сэтгэгдэл болон сайжруулах талаар саналаа нийтлэх боломжтой.

4 дүгээр зүйл (Хэрэглэх Нөхцөлийн Гэрээг Зөвшөөрөх)
4.1 Хэрэглэгч Үйлчилгээг хэрэглэхийн өмнө Нөхцөлийг ойлгож, зөвшөөрөх ёстой.
4.2 Hello Ninja-г мобайл төхөөрөмж эсвэл бусад мэдээллийн төхөөрөмж дээр татан авч, Нөхцөлийг зөвшөөрснөөр Хэрэглэх Нөхцөлийг Хэрэглэгч болон CRT Japan хоёрын хооронд байгуулсан хууль ёсны гэрээ гэж үзнэ.
4.3 Үйлчилгээ нь ажилчдад зориулагдсан тул хэрэглэгч уг Үйлчилгээг ашиглахад дор хаяж 16 нас хүрсэн байна.
4.4 Хэрэв насанд хүрээгүй (16 нас хүрээгүй) хүн манай Үйлчилгээг хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлтэй юм шиг дүр эсгэж, насаа худлаа танилцуулж, эсвэл эрх зүйн чадамжтай мэт жүжиглэх замаар манай Үйлчилгээг ашигладаг бол тус хэрэглэгч манай Үйлчилгээтэй холбоотой аливаа хууль эрх зүйн актуудыг хүчингүй болгож чадахгүй.
4.5 Хэрэв манай Нөхцөлийг зөвшөөрч байх үед насанд хүрээгүй байсан хэрэглэгч насанд хүрсэн хойно үйлчилгээгээ ашигладаг бол уг үйлчилгээтэй холбоотой бүхий л эрх зүйн актуудыг баталгаажуулсан гэж тооцно.

5 дугаар зүйл (Нөхцөлийн Өөрчлөлт)
5.1 CRT Japan нь хууль тогтоомж, журам, эдийн засгийн нөхцөлд өөрчлөлт гарсан тохиолдолд хэрэглэгчийн зөвшөөрлийг авалгүйгээр Хэрэглэх Нөхцөлийн агуулгыг хэдийд ч шинэчлэх боломжтой бөгөөд Хэрэглэгч үүнийг эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрнө.
5.2 Нөхцөл шинэчлэгдсэний дараа CRT Japan нь CRT Japan-ийн тогтоосон арга хэрэгслээр агуулгыг Хэрэглэгчдэд мэдээлэх тодорхой хугацаа тогтооно.
5.3 Шинэчилсэн нөхцөлүүд нь тодорхой хугацааны дараа хүчин төгөлдөр болох бөгөөд бид өмнөх догол мөрөнд заасны дагуу хэрэглэгчдэд шинэчилсэн найруулгын талаар мэдэгдэнэ.
5.4 Шинэчлэгдсэний дараа Хэрэглэгч манай Үйлчилгээнд нэвтрэхэд өөрчлөлтийг эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрсөнд тооцно.

6 дугаар зүйл (Хэрэглээний Төлбөр)
Хэрэглэгч манай Үйлчилгээг ашигласны төлөө гишүүнчлэлийн төлбөр гэх мэт тусгай төлбөр төлөх шаардлагагүй.

7 дугаар зүйл (Хэрэглээний Хязгаарлалт)
Хэрэглэгч хаягаа хэнтэй хуваалцахаа сонгож болно. Сонголтоос нь хамаарч, зарим функцууд ажиллахгүй байж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд, манай Нууцлалын Бодлогыг харна уу(2. Аппликейшны Онцлог Шинжүүд).

8 дугаар зүйл (Бүртгүүлэх Журам)
8.1 Манай Үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлтэй хүмүүс (”бүртгүүлэх өргөдөл гаргагчид”) Аппликейшныг татаж аваад бүртгүүлнэ үү.
8.2 Бүртгүүлсний дараа Хэрэглэгч маань олон улсын ID болох Bluenumber үүсгэхийг зөвшөөрсөн гэж үзнэ. Bluenumber үүсгэхийг зөвшөөрөхгүй бол манай Үйлчилгээг хэрэглэх боломжгүй. Bluenumber үүсгэсний дараа бүртгэл хийж болно.
8.3 CRT Japan нь бүртгэгдсэн хэрэглэгчдэд холбоо барих мэдээлэл, сурталчилгаа, болон бусад мэдээллийг и-мэйлээр мэдэгддэг.
8.4. Хэрэв бүртгүүлэхээр хүсэлт гаргагч нь доорх нөхцлүүдийн аль нэгийг биелүүлж байвал өөрийн үзэмжээр CRT Japan нь Hello Ninja-г хэрэглэхийг зөвшөөрөхгүй байж болно
  1. Хэрэв хүсэлт гаргагч 16-аас доош насны бол.
  2. Бүртгэлд хамрагдахаар өргөдөл гаргагч нь өмнө нь CRT Japan-ийн тогтоосон Нөхцөл эсвэл бусад бодлогыг зөрчсөний улмаас хасагдсан бол.
  3. CRT Japan -аас бүртгүүлэх хүсэлт гаргагчийг зохисгүй аргаар бүртгүүлж байгааг тогтоосон бол
  4. Бүртгүүлэх өргөдөл гаргагч өөр хүний мэдээллээр бүртгүүлэхийг оролдсон бол
  5. CRT Japan үүнийг зохисгүй гэж үзсэн бол

9 дүгээр зүйл (Дансны Менежмент)
9.1 Хэрэглэж байх үед бүртгэгдсэн мэдээллийн хувьд (”бүртгэлийн мэдээлэл”, үүнд и-мэйл хаяг, ID, нууц үг зэрэг) хэрэглэгчид өөрсдийн эсрдлийг хариуцан сайн дураар бүртгүүлж, удирдаж ажиллана. Хэрэглэгчид гуравдагч этгээдэд мэдээлэл ашиглахыг зөвшөөрөх эсвэл зээл өгөх, шилжүүлэх, нэрийг өөрчлөх, худалдаж авах, зарах ёсгүй.
9.2 Хэрэв Үйлчилгээг бүртгэлд хамрагдсан хэрэглэгч ашигладаг бол CRT Japan нь Hello Ninja дээр данс бүртгүүлсэн этгээд ашиглаж байгаа гэж үзэх бөгөөд уг Үйлчилгээг ашигласнаас үүссэн аливаа үр дүн, түүнтэй холбоотой бүх үүрэг хариуцлагыг өөрөө хариуцах болно.
9.3 Бүртгэгдсэн мэдээллийг зөвшөөрөлгүй ашигласнаас бидэнд болон гуравдагч этгээдэд хохирол учруулсан тохиолдолд Хэрэглэгч хохирлыг нөхөн төлнө.
9.4 Бүртгэлийн мэдээллийн менежментийн эрсдлийг Хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд бүртгэлийн мэдээлэл буруу, хуурамч байснаас хэрэглэгчид учирсан сул тал, хохирлыг бид хариуцахгүй.
9.5 Бүртгэгдсэн мэдээллийг гуравдагч этгээд хулгайлсан эсвэл ашигласан нь тогтоогдвол Хэрэглэгч бидэнд нэн даруй мэдэгдэж, зааврыг дагаж мөрдөнө.

10 дугаар зүйл (Bluenumber -аас Мэдээлэл Устгахад Зориулсан Журам)
10.1 Хэрэв хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон бусад мэдээллийг Bluenumber-аас устгахыг хүсвэл hello-ninja@crt-japan.jp хаягаар холбоо барина уу. Bluenumber ажлын 30 хоногийн дотор хүсэлтийн хариу өгнө.
10.2 Хэрэв доорх нөхцлүүдийн аль нэг биелвэл бид өөрсдийн үзэмжээр Bluenumber-д бүртгэгдсэн мэдээллийг хүчээр устгаж, Hello Ninja-ийн хэрэглээг түр зогсоох болно.
  1. Хэрэглэгчийн бүртгэлийг CRT Japan-ийн тогтоосон аргыг зааврыг мөрдөлгүй хийсэн нь тодорхой болсон бол.
  2. Хууль бус, хуурамчаар авсан оршин суух картын дугаар бүртгүүлсэн, эсвэл өөр хүний оршин суух үнэмлэхний дугаарыг бүртгүүлсэн бол.
  3. Бүртгэлийн зорилгоор хуурамчаар биеийн байцаалт үйлдсэн эсвэл сэжиглэгдсэн бол.
  4. Гэрээний Нөхцөл эсвэл CRT Japan-ийн тогтоосон бусад бодлогыг зөрчсөн бол.
  5. Бидний зүгээс зохисгүй хэрэглэж байна гэж үзсэн бол.

11 дүгээр зүйл (Хувийн Мэдээлэлтэй Ажиллах)
Хувийн мэдээлэл, хэрэглэгчийн мэдээллийг CRT Japan-аас тусгайлан гаргасан Hello Ninja-ийн Нууцлалын Бодлогын дагуу зохих ёсоор зохицуулна.

12 дугаар зүйл (Хориглох)
Үйлчилгээг ашиглахдаа, Хэрэглэгч доорх төрлийн үйлдэл хийж болохгүй: Хэрэв хэрэглэгч энэхүү зүйл заалтыг дагаж мөрдөөгүй бол CRT Japan нь ашиглалтыг нэн даруй зогсоох, бүртгэлийн мэдээлэл, байрлуулсан мэдээлэл устгах гэх мэт шаардлагатай бүх арга хэмжээг урьдчилан мэдэгдэлгүйгээр авч болно.
(1) Заалт 10.2 -т заасан аливаа үйлдэл
(2) CRT Japan эсвэл гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчсөн аливаа үйлдэл
(3) CRT Japan эсвэл гуравдагч этгээдийн нэр хүндэд халдах, гутаах гэсэн аливаа үйлдэл
(4) CRT Japan эсвэл гуравдагч этгээдийн өмч хөрөнгөд хохирол учруулах эсвэл учруулж болзошгүй аливаа үйлдэл
(5) CRT Japan эсвэл гуравдагч этгээдэд эдийн засгийн хохирол учруулах аливаа үйлдэл
(6) CRT Japan эсвэл гуравдагч этгээдэд заналхийлж буй аливаа үйлдэл
(7) Дараахь мэдээллийг байрлуулсан бол:
  1. Гуравдагч этгээдийн эрх, өмч хөрөнгөд хохирол учруулах эрсдэл агуулсан аливаа мэдээлэл
  2. Бусдын бие махбодийн болон сэтгэлзүйн хувьд бусдыг хохироож буй хортой мэдээлэл
  3. Хууль тогтоомж зөрчсөн, дүрэм журам зөрчсөн, аюултай үйлдлийг өдөөсөн агуулага бүхий аливаа мэдээлэл
  4. Хууль тогтоомж, журам зөрчих, бусдын биед халдах, хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, бусдын нэр хүндэд халдах, доромжлох, дарамтлах, өдөөн турхирах, бусдад таагүй мэдрэмж төрүүлэх зорилгоор ийм мэдээлэл, ийм үр дүнд хүргэж болзошгүй аливаа мэдээлэл
  5. Баримтын эсрэг буюу хуурамч аливаа мэдээлэл
  6. юуны өмчийн эрх, түүний дотор зохиогчийн эрх, гуравдагч этгээдийн бусад өмчийн эрхийг зөрчиж, нийтийн ашиг сонирхол, хувь хүний эрхийг зөрчсөн аливаа мэдээлэл
  7. Хүүхдийн садар самуунд уруу татсан, хүүхдийг хүчирхийлсэн агуулгатай ёс суртахуунгүй зураг, баримт бичиг
  8. Хууль, журмыг зөрчсөн мэдээлэл
  9. CRT Japan зохисгүй гэж үздэг аливаа мэдээлэл
(8) Компьютерийн вирус болон аюултай програмыг ашиглах, идэвхжүүлэх аливаа үйлдэл
(9) Үйлчилгээний дэд бүтцийн эсрэг хэт их ачаалал үүсгэх аливаа үйлдэл
(10) Аппликейшн дээрх аливаа сервер, систем, аюулгүй байдлын халдлага
(11) CRT Japan-аас бусад арга хэрэгслийг ашиглан Үйлчилгээнд нэвтрэх
(12) Олон хэрэглэгчийн ID авахын тулд хийсэн Хэрэглэгчийн аливаа үйлдэл
(13) CRT Japan нь зохисгүй гэж үзсэн бусад аливаа үйлдэл

13 дугаар зүйл (Нийгмийн-Эсрэг Хүчнээс Ангид Байх)
13.1 Хэрэглэгч нь доорх зүйлсийг батлаж гэрээний үүрэг хүлээнэ: аливаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хамааралтай биш, аливаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүн биш, зохион байгуулалтай гэмт бүлэглэлийг орхиод 5 жил болоогүй байгаа хүн биш, аливаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн бараг-гишүүн биш, аливаа зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой компани, холбооны гишүүн биш, компанийн айлган сүрдүүлэгч биш, мөн үүнтэй төсөөтэй (”Нийгмийн-эсрэг хүчин”) хүн биш. Хэрэглэгч доорх ангилалд багтаж болохгүй.
(1) Нийгмийн-эсрэг хүчин тухайн хүний удирдлагад хяналт тавьж байгаа харилцаа холбоотой хүн
(2) Нийгмийн-эсрэг хүчин тухайн хүний удирдлагад нилээн хяналт тавьж байгаа харилцаа холбоотой хүн
(3) Нийгмийн-эсрэг хүчинтэй өөртөө болон гуравдагч этгээдэд шударга бусаар ашиг хүртэх, эсвэл гуравдагч этгээдэд хохирол учруулах зорилгоор нийгмийн эсрэг хүчинд найддаг харилцаатай хүн.
(4) Нийгмийн-эсрэг хүчинтэй, тухайн хүнээс нийгмийн эсрэг хүчинд мөнгө, тэтгэмж, үйлчилгээ үзүүлж байгаа харилцаатай хүн
(5) Удирдах зөвлөлийн гишүүд эсвэл түүний удирдлагад оролцдог бусад ажилтнууд нийгмийн-эсрэг хүчинтэй нийгэмд буруушааж болохуйц харилцаатай байдаг хүн.
13.2 Хэрэглэгч өөрийгөө болон гуравдагч этгээдийн ашиглалтаар дамжуулан дараахь үйлдлүүдийн аль нэгийг нь хэзээ ч хийгээгүй эсвэл хийхгүй байх баталгааг баталгаажуулна.
(1) Хүчирхийллийн шаардлага
(2) Хууль ёсны эрхээс гадуур үндэслэлгүй шаардлага
(3) Ажил гүйлгээтэй холбоотойгоор айлган сүрдүүлэх үгс эсвэл үйлдэл ашиглах
(4) Цуурхал тараах, залилан мэхлэх, хүч хэрэглэх замаар нэр хүндээ гутаах, гуравдагч этгээдэд саад учруулах үйлдэл.
(5) Дээр дурдсан бусад ижил төстэй үйлдлүүд
13.3 Энэхүү заалтыг зөрчсөн тохиолдолд CRT Japan нь үйлчилгээнд нэвтрэхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр эсвэл тохиромжтой гэж үзсэн бусад журмаар цуцалж болно.
13.4 CRT Japan нь энэ зүйлийн дагуу үйлчилгээгээ түр зогсоосноос болж Хэрэглэгчид учирсан хохирлыг хариуцахгүй. Нэмж дурдахад, үйлчилгээг зогсоосноос үүссэн хохирлыг Хэрэглэгчээс өөрөөс нь шаардах боломжтой.

14 дүгээр зүйл (Агуулгатай Ажиллах)
14.1 CRT Japan нь үйлчилгээгээр хангаж буй бүх агуулгад нэвтрэх эрхээ хадгалж, шилжүүлэх, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй үйлчилгээнүүдийн онцгой бус эрхийг олгоно.
14.2 Хэрэглэгчид аливаа контентыг (хуулбарлах, дамжуулах, даалгавар өгөх, зээл олгох, орчуулах, зохицуулан хэрэглэх, зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэх, хоёрдогч ашиглалт, арилжааны зорилгоор ашиглах, өөрчлөх, задлах, эх кодыг задлах, CRT Japan-ы тодорхойлсон хүрээнээс гадуур урвуу инженерчлэл хийх) буруугаар хэрэглэх хориотой: (i) шударга бус, хууран мэхэлсэн (ii) зохиогчийн эрхээр хамгаалагдсан, арилжааны нууцаар хамгаалагдсан, эсхүл гуравдагч этгээдийн өмчлөх эрх, түүний дотор нууцлал, сурталчилгааны эрх зэрэг хэрэглэгчид хамаарахгүй бол; (iii) хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд эрсдэл учруулах, олон нийтийн аюулгүй байдал, эрүүл мэндэд эрсдэл учруулах, үндэсний аюулгүй байдалд халдах, хууль сахиулах байгууллагын мөрдөн байцаалтад саад учруулах; (iv) өөр хүний дүрд хувирсан; (v) хууль бус, гүтгэлгийн шинжтэй, бусдыг гүтгэн доромжилсон, заналхийлсэн, садар самуун, танхайрсан, үзэн ядсан, арьс өнгө, угсаатны хувьд доромжилсон, эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох, иргэний хариуцлага хүлээлгэх, аливаа хууль тогтоомж зөрчсөн, эсхүл шударга бус, буруу, зохисгүй, хорлонтой, залилан мэхэлсэн; (vii) хулгай, терроризмтай холбоотой; (viii) зөвшөөрөлгүй арилжааны харилцаа холбоо үүсгэдэг; (ix) гуравдагч этгээдийн холбоо барих мэдээлэл эсвэл хувийн таних мэдээллийг агуулсан байх; ба / эсвэл (х) энэхүү ашиглалтын нөхцлийг зөрчсөн.
14.3 Бүртгэгдсэн хэрэглэгчид гуравдагч этгээдийн зохиогчийн эрхийг зөрчихгүй байх үүднээс нийтлэл оруулах ёстой. Интернет, телевиз, сэтгүүл, ном зэрэг мэдээллийн хэрэгслээс текстийг хууль бусаар хуулбарлахыг хатуу хориглоно. Гэхдээ энэ нь эрх эзэмшигчдээс урьдчилж зөвшөөрөл авсан тохиолдолд хамаарахгүй.
14. 4 Үйлчилгээнд байрлуулсан эсвэл бүртгэгдсэн хэрэглэгчид өөр замаар дамжуулсан агуулга (зураг, видео, бичвэр болон бусад бүх мэдээлэл) -тэй холбоотой зохиогчийн эрх (Зохиогчийн эрхийн тухай хуулийн 21-28-р зүйлд заасан эрх) нь хэрэглэгчид хамаарна. Гэсэн хэдий ч, агуулга илгээхдээ Хэрэглэгч CRT Japan-д агуулгыг үнэ төлбөргүй ашиглахыг зөвшөөрдөг бөгөөд зөвхөн Японы дотоодод болон гадаадад ашиглах боломжтой.
14.5 Хэрэглэгч үйлчилгээнд зохиогчийн ёс суртахууны эрхийг хэрэгжүүлэх ёсгүй.

15 дугаар зүйл (Татгалзал)
15.1 Hello Ninja-р дамжуулан илгээсэн, хүлээн авсан агуулгын мэдээлэл (ажлын цаг, амралтын хүсэлт, зурвас гэх мэт), түүний хууль ёсны байдал, аюулгүй байдал, ашигтай байдлыг бид хариуцахгүй. CRT Japan нь харилцаа холбоо, харилцаа холбооны агуулгаас үүдсэн аливаа хэлэлцүүлэг, маргаан болон бусад асуудалд хариуцлага хүлээхгүй. Хэрэв Хэрэглэгч болон түүний ажлын компани, ажилд зуучлах агентлагууд болон гуравдагч дэмжлэг үзүүлэх байгууллагуудын хооронд асуудал гарвал үүнийг шийдвэрлэх нь хоёр талын үүрэг бөгөөд бид ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй.
15.2.Энэ хохирол нь ноцтой хайхрамжгүй байдал, санаатай буруутай үйл ажиллагаатай холбоогүй буюу үүнээс үүдэн гарахаас бусад тохиолдолд үйлчилгээ өөрчлөгдсөн, тасалдсан, цуцалснаас үүссэн аливаа хохирлыг CRT хариуцахгүй.
15.3 Бид Хэрэглэгчийн Үйлчилгээний ажиллах орчинд оролцоогүй тул хариуцлага хүлээхгүй.
15.4 CRT Japan нь үйлчилгээ эсвэл үйлчилгээгээр дамжуулж буй аливаа мэдээлэлд шууд болон шууд бус байдлаар тодорхой зориулалт, хүлээгдэж буй функц, чиг үүргийн хүлээгдэж буй түвшин, бүтээгдэхүүний үнэ цэнэ, нарийвчлал, ашиглалтын байдал, дүрэм журамд нийцсэн, эсвэл энэ үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчид хамаарах салбарын бүлгүүдийн дотоод дүрэмд батлан даалт гаргахгүй.
15.5 CRT Japan нь Үйлчилгээнүүд нь бүх төхөөрөмжүүдтэй нийцэх баталгааг гаргахгүй бөгөөд хэрэглэгчид Үйлчилгээний үйл ажиллагаанд асуудал гарч болзошгүй, төхөөрөмжүүдийн үйлдлийн систем шинэчлэгдэхэд асуудал үүсч болно гэдгийг мэдэж байх ёстой. CRT Japan нь гарсан бэрхшээлийг програмын өөрчлөлтөөр шийдвэрлэнэ гэсэн баталгаа өгөхгүй.
15.6 Хэрэглэгч App Store болон Google Play зэрэг дижитал түгээлтийн платформын ашиглалтын нөхцөл, журамд өөрчлөлт орвол тул зарим хэсгийг буюу бүх үйлчилгээг ашиглахыг хязгаарлаж болохыг зөвшөөрсөн байна.
15.7 CRT Japan нь аливаа ашиглалттай холбогдуулан Хэрэглэгчид шууд болон шууд бус байдлаар учруулсан хохирлыг хариуцахгүй.
15.8 CRT Japan нь хохирол учирч болзошгүйг урьдчилан мэдэгдсэн боловч хэрэглэгчид болон гуравдагч этгээдэд тохиолддог алдагдсан боломж, бизнесийн тасалдал зэрэг хохирлыг (шууд бус хохирол, алдагдсан ашгийг оролцуулан) хариуцахгүй.
15.9 Бусад хэрэглэгчид эсвэл гуравдагч этгээдээс уг бичлэгийг хасах хүсэлтийг Японы CRT компанийн шийдвэрээр боловсруулсан бөгөөд бид өөрсдийн үзэмжээс үүдэлтэй аливаа хариуцлага хүлээхгүй болно.
15.10 Хэрэглэгч аливаа хохирлыг нөхөн төлөх буюу маргааныг өөрийн зардлаар, хариуцлагаар шийдвэрлэж, CRT Japan компанид ямар нэгэн хүндрэл, хохирол учруулахгүй.
15.11 Гуравдагч этгээдээс CRT Japan-д гаргасан аливаа нэхэмжлэлийн дагуу Хэрэглэгч үүнийг өөрсдийн зардлаар (өмгөөлөгчийн төлбөр) хариуцах замаар төлөх үүрэгтэй. Япон улсын CRT компани гуравдагч этгээдэд учирсан хохирлыг барагдуулсан тохиолдолд хэрэглэгч бидэнд учирсан хохирлыг оролцуулаад бүх зардлыг (өмгөөлөгчийн хөлс, алдсан ашиг зэрэг) төлнө.
15.12 Хэрэглэгч нь уг үйлчилгээг ашиглахтай холбогдуулан CRT Japan компанид учруулсан хохирлыг хэрэглэгчийн зардлаар нөхөн төлнө (хуульчийн төлбөр, өмгөөлөгчийн төлбөрийг багтаана).
15.13 CRT Japan нь бусад Хэрэглэгчдийн Үйлчилгээнд байрлуулсан мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулахгүй. Үйлчилгээнд байрлуулсан мэдээллийн талаар гарсан аливаа маргаан, маргаанд бид хариуцлага хүлээхгүй.

16 дугаар зүйл (Суртчилгаа)
CRT Japan нь Үйлчилгээнд ямар ч сурталчилгаа байршуулдаггүй.

17 дугаар зүйл (Хяналт)
CRT Japan нь CRT Japan-ийн үзэмжээр Хэрэглэгч үйлчилгээгээ зөв ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих ба хэрэглэгч үүнийг зөвшөөрнө.

18 дугаар зүйл (Эрх Шилжүүлэхийг Хориглох)
Хэрэглэгч Нөхцөлд заасан статусыг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг нь болон Нөхцөлд үндэслэсэн эрх, үүргийг гуравдагч этгээдэд өгөх ёсгүй.

19 дүгээр зүйл (Тусгаар Байдал)
Нөхцөлд тусгагдсан заалтуудын аль нэг эсвэл хэд хэд нь ямар нэгэн шалтгаанаар хүчин төгөлдөр бус эсвэл хууль тогтоомжийн дагуу ямар нэгэн байдлаар хэрэгжих боломжгүй болсон тохиолдолд Нөхцөлийн үлдсэн хэсэг нь хүчин төгөлдөр хэвээр байх болно.

20 дугаар зүйл (Бидэнтэй Холбогдох)
Hello Ninja Үйлчилгээ эсвэл ашиглалтын нөхцөлтэй холбоотой асуулт байвал hello-ninja@crt-japan.jp тай холбогдоно уу.

21 дүгээр зүйл (Хэрэглэх Хууль Эрх Зүй)
21.1 Нөхцөлийн хүчин төгөлдөр байдал, тайлбар, гүйцэтгэлийг Японы хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана.
21.2 Япон улсын CRT болон хэрэглэгчид хоорондын хэлэлцүүлэг, шүүх ажиллагаа болон бусад маргааны талаар Токиогийн Иргэний Шүүх буюу Токио Дүүргийн Шүүх гомдлын дагуу онцгой харьяаллын шүүх болно.

Хүчинтэй болж эхлэх хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 1

Caux Round Table Japan компани нь (цаашид “CRT Japan”, “бид”, “манай”, буюу “бидэнд” гэх) *1 Hello Ninja (цаашид “Аппликейшн” гэх)-ыг ажиллуулдаг. Энэхүү Нууцлалын Бодлого (цаашид “Бодлого” гэх) нь тус Аппликейшнаар дамжуулан хүлээн авах хувийн мэдээллийг цуглуулахтай холбоотой манай бодлогын талаар мэдээлэл өгнө. Тус аппликейшныг хэрэглэхийн өмнө Нууцлалын Бодлого болон өөрийн эрхийн талаар мэдлэгтэй болохын тулд энэхүү Бодлогыг уншиж ойлгоно уу.

*1: Caux Round Table Japan нь бизнесээр дамжуулан нийгмийг улам чөлөөтэй, шударга, нээлттэй болгох зорилготой дэлхийн сүлжээний шилдэг компаниудын нэг юм. CRT Japan нь хүний эрхийг дээдлэх чиглэлээр корпораци болон иргэний нийгмийн санаачлагыг дэмжин ажилладаг. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд манай вэб хуудсаар зочилно уу. https://crt-japan.jp/en/

1 дүгээр зүйл (Тодорхойлолт)
Энэхүү Бодлогод хэрэглэх хэллэгүүдийг “Хэрэглэх Нөхцөлд”-д тодорхойлно.

2 дугаар зүйл (Аппликейшны Онцлог Шинжүүд)
Тус аппликейшн дараах онцлог шинжүүдийг агуулсан.

Онцлог Шинжүүд Онцлог Шинжүүдийн тодорхойлолт ба хэрэглэх нөхцөл
Хаяг Та хувийн мэдээллээ бүртгүүлж олон улсын тоон ID болох Bluenumber авна. Түүнчлэн та өөрт холбоотой ажлын компани, ажилд зуучлах агентлаг (ж.нь Техникийн Дадлагажигч Ажилд Зуучлан удирдах компани, илгээгч компани) зэрэг аж ахуйн нэгжүүдийг бүртгүүлж болно.
Гуравдагч-этгээдийг дэмжих байгууллагууд Та гурав хүртэлх тооны гуравдагч-этгээдийг дэмжих байгууллагыг сонгож бүртгүүлж болно.
Нууцлалын тохиргоо Та бүртгэгдсэн ажлын компани, ажилд зуучлах агентлаг болон гуравдагч-этгээдийг дэмжих байгууллагуудаас өөрийн хаягаа хэнд хуваалцахаа шийдэж болно. Та хэзээд нууцлалын тохиргоогоо өөрчилж болно.
Ажил
Та тус аппликейшн дээр ажлын цагаа болон амралтын өдрүүдээ бүртгэнэ. Хэрэв таны ажлын компани Ninja-Biz -г хэрэглэдэг БӨГӨӨД хэрэв таны Hello Ninja-д бүртгүүлсэн оршин суугчийн картны дугаар Ninja-Biz дээрхтэй таарч байвал, Hello Ninja нь таны ажлын компанийн Ninja-Biz -тай холбож, та ажлын цагаа болон амралтын хүсэлтээ зөвшөөрөл авахаар илгээж болно.
Үүний тулд, та хаягаа ажлын компанитай хуваалцахыг зөвшөөрөх хэрэгтэй.
Арга хэмжээ Таны Hello Ninja програм ажлын компанийн тань Ninja-Biz -тэй холбогдоход, компанийн арга хэмжээний мэдээллийг (ж.нь. хурлын хуваарь) тус Аппликейшн дээрээ хүлээн авна. Хэрэв та хаягаа тусламжийн бүлгүүд эсвэл гадны байгууллагууд зэрэг арга хэмжээ зохион байгуулагч нартай хуваалцахыг зөвшөөрвөл, тус Аппликейшн дээр арга хэмжээний мэдээллийг хүлээн авах бөгөөд оролцохыг хүсч байгаа арга хэмжээндээ бүртгүүлж болно.
Зурвас Хэрэв та бүртгүүлсэн ажлын компани, ажилд зуучлах агентлаг, болон тусламжийн байгууллагуудад хаягаа хуваалцахыг зөвшөөрвөл Ninja-Biz -ээр дамжуулан зурвас солилцож болно. Түүнчлэн та өөрийн хаягаа ямар нэгэн аж ахуй нэгжтэй хуваалцаж бүртгүүлэхгүйгээр CRT Japan-тай зурвас солилцож болно.
Судалгаа Хэрэв та судалгаа зохион байгуулагчтай хаягаа хуваалцахыг зөвшөөрвөл та судалгаанд уригдаж, хариулах эсэхийг шийдэх боломжтой болно. Төлбөртэй судалгааны хувьд та LINE Pay дугаараар бүртгүүлж LINE Pay болон Hello Ninja дээр бүртгэгдсэн утасны дугаарын сүүлийн 4 орон хоёуланд нь ижил байвал LINE Pay-ээр дамжуулан төлбөрөө авах болно. LINE Pay дугаар бүртгүүлэхэд, та (1) зөвхөн өөрийн хувийн утасны дугаараа бүртгүүлж байгаагаа болон (2) өөр хүний дугаар бүртгүүлэх нь “дүр эсгэсэн” болох бөгөөд гэмт хэрэгт хамаарах үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Яаралтай Сэрэмжлүүлэг 50 км-ийн радиуст гамшиг тохиолдсон үед бүртгэгдсэн ажил, гэрийн хаяг (мөн GPS тохиргоо асаалттай байвал байршлын мэдээлэл) дээр үндэслэн танд яаралтай тусламжийн дохио өгөх бөгөөд аюулгүй байдлаа баталгаажуулахыг танаас хүсэх болно. Аюулгүй байдлын баталгаажуулалтыг таны ажлын компани, ажилд зуучлах агентлагууд, гуравдагч дэмжлэг үзүүлэх байгууллагууд зэрэг таны зөвшөөрөл өгсөн бүртгэлтэй байгууллагуудтай хуваалцах болно.
Хэрэгтэй мэдээлэл Та “Хэрэгцээт мэдээлэл” хэсгээс дэмжлэг үзүүлэх бүлгүүд болон туслалцааны ширээний талаар мэдээлэл авах боломжтой.

3 дугаар зүйл (Bluenumber-ийн Бүртгэл ба Нэвтрэх)
Аппликейшныг ашиглахын тулд та олон улсын дижитал ID болох Bluenumber авах шаардлагатай болно. Та Bluenumber авснаар Аппликейшнд өөрийгөө бүртгүүлж манай үйлчилгээг ашиглах боломжтой болно. Мөн бүртгүүлэхийн тулд Аппликейшн эсвэл манай вэб хуудаст (URL: https://ninja-biz.group-bluenumber.org/ninja_app/public/mn/term/ ) байрлуулсан “Хэрэглэх Нөхцөл”-ийг зөвшөөрөх шаардлагатай. Та нэг и-мэйл хаягаар нэг Bluenumber авах боломжтой.

4 дүгээр зүйл (Бидний Цуглуулдаг Хувийн Мэдээлэл)
Бид ажиллаж, үйлчилгээгээ үзүүлэх үедээ таны хувийн мэдээллийг Hello Ninja хүлээн авч цуглуулдаг. Хэрэв та хувийн мэдээллээ буруу оруулсан бол бүртгэлээ дуусгах болон манай зарим эсвэл бүх үйлчилгээг авах боломжгүй болж магадгүй юм.

Бидэнд өгсөн таны мэдээлэл Бид мэдээлэл цуглуулахдаа Бид мэдээллийг хэрхэн хэрэглэдэг вэ
Зайлшгүй И-мэйл хаяг, нууц үг, нэр, хувилбар 2.0-н дараа утасны дугаар Бүртгүүлсний дараа
  • Bluenumber Гаргах
  • Бие Хүнийг/Таних Тэмдэг Баталгаажуулах
Хаяг, үндэс угсаа, визийн төрөл
  • Хэрэглэгчийн хэрэгцээний дагуу мэдээллээр хангах
  • Судалгаа болон арга хэмжээний зорилтот хэрэглэгчийг тодорхойлох
Хаяг (Харъяалал)
  • Онцгой байдлын үед аюулгүй байдлыг баталгаажуулах
  • Судалгаа болон арга хэмжээний зорилтот хэрэглэгчийг тодорхойлох
Нэмэлт Хүйс, төрсөн өдөр, шуудангийн код, царай гарсан зураг Бүртгүүлж дуусахад эсвэл та засварлахад хаяг
  • Баталгаажуулалт ба хэрэглэгчийн менежмент

Ажлын байрны нэр ба хаяг, сектор болон ажлын ангилал

(Техникийн Дагалдан Дадлагажигч: удирдаж буй компанийн болон илгээгч компанийн нэр, хаяг)

  • Яаралтай үед таны хаягт нэвтрэх эрхтэй бүртгэгдсэн этгээдтэй аюулгүй байдлын баталгаажуулалтаа хуваалцах
Оршин суугчийн картын дугаар болон дуусах хугацаа
  • Ninja-Biz -тэй холбох
Хувилбар 1.0 -ийн хувьд Гар утасны дугаар
  • Төлбөртэй судалгааны шагналыг LINE Pay-ээр төлөх

Яаралтай үед холбоо барих

  • Яаралтай үеийн хэрэглэгчийн туслах
Зурвасын агуулга Зурвасуудыг хүлээн авах болон илгээхэд
  • Яаралтай үеийн хэрэглэгчийн туслах
Төхөөрөмжийн мэдээлэл
  • Платформын мэдээлэл (iOS эсвэл Android)
  • Үйлдлийн Системийн Хувилбарын мэдээлэл (ж.нь., Android 10)
  • Мобайл төхөөрөмжийн загвар (ж.нь., SM-A207F / Samsung A20)
Нэвтрэсний дараа
  • Бид үйлчилгээгээ сайжруулахын тулд алдааг засварлахыг зөвшөөрөх
*2: Hello Ninja хувилбар 2.0 -н дараа, хэрэглэхийн тулд гар утасны дугаар бүртгүүлэх шаардлагатай болсон. Hello Ninja хувилбар 1.0 -д энэ нь нэмэлт байдаг.
*3: Hello Ninja хувилбар 1.0 -д,мобайл утасны дугаарыг заавал бүртгүүлэх шаардлагагүй сонголт боловч хэрэв та LINE Pay-ээр судалгааны шагнал авахыг хүсч байгаа бол бүртгүүлэх шаардлагатай.

5 дугаар зүйл (Гадагш Илгээсэн Хувийн Мэдээлэл)
CRT Japan тус Аппликейшн дээр цуглуулсан бүх хувийн мэдээллийг манай гэрээт байгууллага болох TraceBlue Japan-аас үүлэн сервер рүү (энэ нь хувийн мэдээлэлтэй ажиллахгүй бөгөөд бид хандалтын зохих хяналтыг гүйцэтгэдэг) илгээж хадгалдаг. Бид өгөгдлийг шууд гадагш шилжүүлдэггүй.

6 дугаар зүйл (Гуравдагч Этгээдэд Хувийн Мэдээлэл Өгөх)
Hello Ninja нь тус Аппликейшн дээр цуглуулсан таны хувийн мэдээллийн бүх эсвэл зарим хэсгийг зөвхөн таны хуваалцахаар зөвшөөрсөн ажлын компани, ажилд зуучлах агентлаг, гуравдагч этгээдэд дэмжлэг үзүүлэх байгууллагууд, арга хэмжээ зохион байгуулагчид, судалгаа зохион байгуулагч (та тэдэнд хувийн мэдээлэлдээ хандах эрхийг зөвшөөрсөн) зэрэг байгууллагуудтай хуваалцдаг (Аппликейшн дээр “Зөвшөөрөх” гэсэн тэмдгийг баруун тийш гулсуулна уу). Та төлбөртэй судалгаанд хариулснаар LINE Pay-ээр шагнал хүлээн авна. Энэ тохиолдолд, бид LINE Pay Корпорацитай таны бүртгүүлсэн LINE Pay дугаарын сүүлийн 4 оронгийн мэдээллийг хуваалцах болно. Ninja-Biz-ийг ашиглаж буй Hello Ninja хэрэглэгчдийн хувийн мэдээллийг зохих ёсоор нь удирдаж зохицуулахыг Ninja-Biz ашигладаг бүх байгууллагуудаас шаарддаг.
Мөнгө шилжүүлэх гуравдагч-этгээд компани: LINE Pay Корпораци
Аюулгүй байдлын дохиолол нийлүүлэгч гуравдагч-этгээд: RC Solution Корпораци
*"Аюулгүй байдлын зөвлөмж" нь Японы Газар Хөдлөлтийн Урьдчилсан Анхааруулга, Цунамигийн Анхааруулга, Гал Уул Дэлбэрэлтийн Анхааруулга, Цаг Агаарын Сэрэмжлүүлэг, Иргэний Хамгаалалтын Мэдээлэл болон Халууны өвчний Сэрэмжлүүлэгийн мэдэгдэл илгээдэг. Энэ бол Япоын Аялал Жуулчилалын Агентлагийн удирдлага дор хөгжүүлсэн үнэгүй аппликейшн юм. Hello Ninja програм нь API -аар дамжуулан мэдээллээ хэрэглэдэг.
Дээрхээс бусад тохиолдлуудад, бид Аппликейшнаас цуглуулсан хувийн мэдээлэл таны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд өгөхгүй.

7 дугаар зүйл (Мэдээлэл Цуглуулах Модуль)
Тус аппликейшн өөрийн мэдээлэл цуглуулах модульгүй.

8 дугаар зүйл (Хувийн Мэдээллээр Бизнес Хийхтэй холбоотой туслан гүйцэтгэх гэрээ)
Бид хэрэглээний зорилгын хүрээнд үйл ажиллагаа болон хэрэглэгчийн дэмжлэгт туслалцаа үзүүлдэг туслан гүйцэтгэгч компаниудтай мэдээлэл солилцож болно. Бид хувийн мэдээлэлтэй харьцах талаар гэрээ байгуулж буй этгээдтэй гэрээ байгуулж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг сайтар зохицуулна.

9 дүгээр зүйл (Хууль ёсны дагуу ил болгох)
Бид таны хувийн мэдээллийг дараах байдлаар ил болгож болно:
  • Хуульд заасны дагуу, зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр, түүнтэй адилтгах хууль ёсны ажиллагааг дагаж мөрдөх тохиолдолд
  • Ил болгох нь бидний эрхийг тогтоох, хамгаалах, хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэдэгт маш сайн итгэл үнэмшилтэй төрсөн; өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалах; залилан болон бусад хууль бус үйл ажиллагааг шалгах; эсвэл засгийн газрын хүсэлтэд хариу өгөхөд.
  • Хэрэв CRT нь хөрөнгөө нэгтгэх, нэгтгэх, борлуулах ажилд оролцож байгаа бол. Энэ тохиолдолд өгөгдөлтэй холбоотой сонголтуудын талаар танд Hello Ninja дамжуулан мэдэгдэх болно.

10 дугаар зүйл (Таны Эрх)
Хэрэв та Bluenumber-д бүртгүүлсэн мэдээллийг баталгаажуулах, засах, эсвэл устгахыг хүсвэл Аппликейшн дээрээс хийж болно. Хэрэв та Bluenumber-д бүртгүүлсэн бүх мэдээллийг устгахыг хүсвэл hello-ninja@crt-japan.jp хаягаар холбогдоорой. Гуравдагч этгээдийн зөвшөөрлийг аппликейшн дээрээс хүссэн үедээ буцааж авах боломжтой. Гэсэн хэдий ч, хэрэв та гуравдагч этгээдэд өгөх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол хязгаарлагдмалаар ашиглах болохыг анхаарна уу (илүү дэлгэрэнгүйг 2-р зүйлээс авна уу. Аппликейшны Онцлог Шинжүүд).
Хэрэв таны өгөгдлийг цуглуулсан эсвэл боловсруулсан бол та одоогийн хууль тогтоомжийн дагуу үл хамаарах зүйл, шаардлагыг харгалзан дараах эрхтэй:
  • Боловсруулалтын зорилго, холбогдох хувийн өгөгдлийн ангилал, Bluenumber-ээс гадуур өөр мэдээлэл авсан байж болзошгүй этгээд, хувийн мэдээлэл хаана, хэр удаан хадгалагдах талаар мэдээлэл авахыг хүсэх.
  • CRT-ийн хөтөлж буй хувийн мэдээллийн бүртгэл алдаатай бол засах (засварлах).
  • Тэр өгөгдлийг устгах ба боловсруулалтыг зогсоох. (Гэхдээ энэ програмыг ашиглах явцад цуглуулсан мэдээлэл нь серверээс нэгэн зэрэг устах бөгөөд та Аппликейшн ашиглах боломжгүй болохыг анхаарна уу. Тиймээс та манай үйлчилгээг ашиглахын тулд дахин бүртгүүлэх шаардлагатай болно.)
  • Хүссэн үедээ CRT-ээр хувийн мэдээлэл боловсруулах эсвэл хувийн мэдээллийг цаашид боловсруулах зөвшөөрлөө буцааж авах.

11 дүгээр зүйл (Хувийн Мэдээлэлтэй Холбоотой Гомдол, Зөвлөгөө)
Гомдол, хувийн мэдээллийн талаархи лавлагаа авахын тулд 12 дугаар зүйлд заасны дагуу CRT Japan-тай холбоо барина уу.

12 дугаар зүйл (Бидэнтэй хэрхэн холбоо барих вэ)
Хэрэв танд энэхүү Бодлоготой холбоотой асуулт, санал байвал CRT Japan компанитай дараахь байдлаар холбоо барина уу. Доорх зүйлсийн аль нэг нь хамааралтай тохиолдолд бид таны хүсэлтийг хангах боломжгүй болохыг мэдэгдье: энэ нь бидний бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн саад учруулах; хувь хүний амь нас, бие махбодь, эд хөрөнгө, бусад ашиг сонирхлыг хохироох болон илчлэх нь хууль тогтоомжийн заалтыг зөрчих эрсдэлтэй бол.

Caux Round Table Japan
Анхаарах нь: Hello Ninja 
И-мэйл хаяг: hello-ninja@crt-japan.jp
Нууцлалын ажилтан: Caux Round Table Japan компанийн Захирал

13 дугаар зүйл (Цаашид Хувийн Мэдээлэл Хамгаалах Бодлого)
Манай үйлчилгээнүүдийн “Hello Ninja Хэрэглэх Нөхцөл” болон “Hello Ninja Нууцлалын Бодлого” -ыг доорхи линкүүдээс үзнэ үү.


14 дүгээр зүйл (Манай Бодлогын Шинэчлэлтүүд)
Нууцлалын бодлогодоо өөрчлөлт оруулах тохиолдолд бид дээрх холбоос болон Аппликейшнээр дамжуулан танд мэдэгдэх болно. Нэмж дурдахад, хэрэв ашиглалтын зориулалт өөрчлөгдөх эсвэл гуравдагч этгээдэд өгөх гэх мэт хувийн мэдээллийн талаар ямар нэгэн ноцтой өөрчлөлт хийвэл хэрэглэгчийн зөвшөөрлийг дахин авах болно.

Хүчинтэй Болж Эхлэх Хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 1